Завханы театрынхан сумдаараа аялан тоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-17 09:43:24

Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид аймгийнхаа 24 суманд аялан тоглолтуудаа хийж байна.

Тус театр нь жилд 3-4 шинэ уран бүтээл, нэгээс хоёр уран бүтээлийг сэргээн тавьж уран бүтээлийн урын сангаа баяжуулдаг уламжлалныхаа дагуу шинээр болон хуучин тавигдаж байсан жүжгүүдээ хуваарийн дагуу тоглох гэж байна.

Тус театрынхан жил бүр бүсийн, улсын хэмжээний мэргэжлийн уралдаанд амжилттай оролцон дэлхийн болон өөрийн орны сонгодог үндэсний хэлбэртэй томоохон бүтээлүүдээр уран бүтээлийн сангаа байнга баяжуулж байгаа юм.

Сонирхуулахад Хөгжимт Жүжгийн Театр нь уран бүтээлийн урын сан цар хүрээгээ  өргөжүүлж  Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Бямбаа, Ц.Жамъян “Наран гиймэл Улиастай”, Г.Жанчив “Ховорхон бэр”, П.Хорлоо, Ц.Жамъян “Алтан үст охин”, И.Цоодол, Ц.Жамъян “Хилэнгийн дөл” зэрэг томоохон хөгжимт драмын жүжгүүдийг найруулан тавьжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ