Хүүхдүүд зусланд амрангаа сургалтад хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-17 09:35:13

Завханы Даян-Очир хүүхдийн зуслан хувийн өмчийн хэлбэрт шилжээд багагүй хугацаа өнгөрөөд буй.

Аймгийн Хүүхэд гэр бүлийн хэлтэс Даян-Очир зуслантай олон талт арга хэмжээг зуслангийн баазад суурилж зохион байгуулж байна. Өнгөрсөн жил тус зусланд “Эх Орон-36” хүүхэд хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, манай аймгийн болон баруун бүсийн 800 орчим хүүхэд хамрагдсан байна. Харин энэ жил энэ хөтөлбөр үргэлжлэн явагдах бөгөөд баруун бүсийн хүүхдүүд цугларч сургалт зохион байгуулах ажээ. Энэ жил зуслан зургаан ээлжээр ажиллах бөгөөд нэг ээлжиндээ 100-150 хүүхэд хүлээн авч үйлчлэх юм. Нэг хүүхэд 16000-24000 төгрөгөөр 10 хоног амрангаа зуны төрөл бүрийн сургалтад хамрагдах боломжтой юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ