Гашуунсухайт боомтоор 2 өдөрт 400 гаруй тээврийн хэрэгсэл орж, гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд энэ сарын 16-ны өдөр нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 8 нэвтэрсэн байна.
Харин "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 56, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн 9 автомашин тус тус нэвтэрсэн. Ингэснээр, нийт 96 тээврийн хэрэгсэл гарч, 97 тээврийн хэрэгсэл орж, 96 зорчигч нэвтэрлээ. БНХАУ руу 5 автобусаар 96 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагджээ.
Гашуунсухайт боомтын "гарах" хөдөлгөөний чиглэлд энэ сарын 17-ны өдөр нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 15 нэвтэрсэн бол, "орох" хөдөлгөөний чиглэлд нүүрс тээврийн автомашин 58, зэсийн баяжмал тээврийн автомашин 32, бараа материал тээврийн автомашин 15 тус тус нэвтэрчээ.
Нийт 105
тээврийн хэрэгсэл гарч, 105 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. БНХАУ руу 5
автобусаар 105 жолооч гарч PCR шинжилгээнд хамрагдсан байна.