Элсэлтийн ерөнхий шалгалтад 1306 шалгуулагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-17 00:24:16

Баян-Өлгий  аймгийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтанд 1306  хүүхэд бүртгүүлжээ.

Үүнд Монгол хэл бичгийн шалгалтыг  1300, математикийг 754, Монгол хэл 662, Англи хэл 336, Орос хэл 85, Газарзүй 112, Физик 314, Хими 291, Биологи 308, Монгол улсын түүхийн шалгалтыг 36, нийгэм 494  хүүхэд  өгч байна.

Шалгалтын эхний өдрийн байдлаар оролцогчид шалгалтаас хоцорсон, бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн, хаяж гээгдүүлсэн зэрэг зөрчил цөөнгүй гарсан учраас элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулагчдын зүгээс шалгуулагчдыг цаг баримтлахыг анхааруулж байв.

ЭЕШ- ийг Өлгий сумын Төр нийгмийн зүтгэлтэн Б.Хурметбекийн нэрэмжит лаборатори 3 дугаар бүрэн дунд  сургуульд  зохион байгуулан авч байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ