Томоохон худалдааны төвөөр өдөрт дунджаар 150 гаруй хүн үйлчлүүлж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-18 13:17:56
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 27 албан хаагч өдөр бүр 10.00- 17.00 цаг хүртэл хүнсний худалдаа, үйлчилгээнд хяналт тавин ажиллаж байна.
Хүнсний худалдааны томоохон 15 цэгт байнгын, бусад хүнс худалдааны 183 цэгт хөдөлгөөнт хяналт шалгалт хийж байгаа юм. Зөрчлийг газар дээр нь арилгуулж, бүртгэл, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Томоохон супермаркетаар өдөрт дунджаар 150 гаруй хүний хөдөлгөөнтэй байна. Энэ сарын 26-ныг хүртэл тус аймгийн Даланзадгад, Номгон суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа юм.
Холбоотой мэдээ