Азийн сангийн дэмжлэгээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-16 16:36:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хооронд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үйлдлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг байгуулж цогц сургалт зохион байгуулах, бизнесийн шинэ санааг бойжуулж инкубацийн үйлчилгээнд хамруулах, зөвлөн чиглүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах чиглэлээр ажиллах юм.

Өвөрхангай аймгийн хувьд Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг, бизнес инкубацийн үйлчилгээний суурь тавигдсан, Өвөрхангайд үйлдвэрлэв төв”-ийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулсан зэрэг нь уг төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөл болж байна” хэмээн Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг онцолсон байна.

Холбоотой мэдээ