Экспорт 100 сая гаруй ам.доллароор өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-15 19:42:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 11-ний байдлаар 2.1 тэрбум ам.долларын бараа экспортложээ. Үүнээс түүхий нефть 1.6 сая баррель, зэсийн баяжмал 334 мянган тонн, төмрийн хүдэр 2.2 сая тонныг экспортлоод байна. Экспортын нийт дүнг 2019 оны мөн үетэй харьцуулахад 157.7 сая ам.доллароор, 2020 оны мөн үеэтэй харьцуулахад 100.3 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Оны эхнээс мөн 6.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.5 сая тонноор өссөн үзүүлэлт болж байгаа бол 2019 оны мөн үеэтэй харьцуулахад 1.2 сая тонноор буурчээ. 

Энэ оны эхний 4 сарын байдлаар 1.6 сая тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор аваад байна. Үүнийг 2019 оны мөн үетэй харьцуулахад 189 сая ам.доллароор, 2020 оны мөн үеэс 369 сая ам.доллароор тус тус өсжээ. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт 2019 болон өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг ГЕГ-аас мэдээллээ. 


Холбоотой мэдээ