Улаанбаатараас Тариалан суманд ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-14 23:16:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар өнөөдөр 22 цаг 20 минутад мэдээлэл өглөө.

Тус аймгийн Тариалан суманд Улаанбаатар хотоос энэ сарын 10-нд ирсэн нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Тухайн иргэн Улаанбаатар хотоос ирээд гадуур гаралгүй гэр бүлийн 4 хүний хамт гэрийн тусгаарлалтын дэглэмийг мөрджээ. Өчигдөр халдварын шинж тэмдэг илэрсэн учраас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарч, өнөөдөр 17.00 цагт РСR шинжилгээгээр батлагдсанаар тус суманд 2 дахь голомт бүртгэгдлээ. 

Харин хамт байсан гэр бүлийн 4 хүний шинжилгээ сөрөг гарчээ. Иймээс эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур явахгүй гэртээ байж, амны хаалт тогтмол зүүхийг анхаарууллаа.


Холбоотой мэдээ