АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-16 13:30:34

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Холбооны нөөцийн банк дөрвөн удаа дараалан хуралдсаны эцэст бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шийдвэр гаргажээ.

Тус банкны бодлого боловсруулагчид хоёр өдөр хуралдсаны эцэст бодлогын хүүг 0.25-0.5 хувийн түвшинд хэвээр хадгалахаар шийдсэн байна.

Холбооны нөөцийн банк 9 жил 6 сарын хугацаанд нэмээгүй бодлогын хүүгээ өнгөрсөн оны 12 дугаар сард анх удаагаа нэмсэн юм.

Хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд “эдийн засагт ахиц гарсан хэдий боловч тавдугаар сард хөдөлмөрийн зах зээлийн байдал төдийлөн сайжирсангүй” гэж дүгнэсэн байна.

Мөн уг мэдэгдэлд “Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх Их Британийн бүх нийтийн санал асуулга нь санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлөхийг Холбооны нөөцийн банкны бодлого боловсруулагчид нухацтай ажиглах болно” гэжээ.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ