Хятад улсад 160 гаруй сая тун вакцин хийгээд байна

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-12 17:46:18

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Өвчнийг хянах төвийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, тус улсад бүх нийтийг хамарсан дархлаажуулалт тогтоохын тулд дахин нэг тэрбум гаруй хүнд вакцин хийх шаардлагатай байна.

Тус   улсын Өвчнийг хянах төвийн дархлаажуулалтын төлөвлөгөө хариуцсан ахлах мэргэжилтэн Ван Хуачин өчигдөр төв телевизэд өгсөн ярилцлагадаа, “Вакцинжуулалтын одоогийн хурд, вакцинд хамрагдсан иргэдийн харьцаанаас харахад манай улс вакцинжуулалтаар дархлаа бий болгоход нэлээд урт зам харагдаж байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад 160 гаруй сая тун вакцин хийгээд байгаа бөгөөд энэ үзүүлэлтэд хоёр тунгаа тариулсан болон зөвхөн эхний тунгаа хийлгэсэн хүмүүс ч багтаж байгаа юм.

Харин Өвчнийг хянах төвийн мэргэжилтэн У Зунь Юугийн үзэж буйгаар, вакцинжуулалтын түвшин 70-80 хувьд хүрсэн тохиолдолд бүх нийтийн дунд дархлаа бүрэлдэх юм.

 

Холбоотой мэдээ