Тусгаарлах байрнаас гарсан алба хаагч коронавирусний халдвартай нь батлагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Улиастай сумын Ахмадын сувилалд үүрэг гүйцэтгэснийхээ дараа тусгаарлах байранд
байсан албан хаагчийн PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавирусний халдвар
авсан нь батлагдлаа.
“Энэхүү
тохиолдол нэмэгдсэнээр Завхан аймагт нийт батлагдсан тохиолдол 15 боллоо. Үүнээс Шилүүстэй суманд зургаа, Улиастай
суманд тав, Тосонцэнгэл суманд хоёр, нийт 13 батлагдсан тохиолдлыг эмчлээд
байна.
Одоогоор
аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хоёр иргэн эмчлүүлж байна. Хөвсгөл
аймаг руу Улиастай сумын 14, Тосонцэнгэл сумын тав, Их-Уул сумын 18 иргэний PCR
шинжилгээний сорьц явуулснаас ийнхүү нэг нь батлагдаж, бусад иргэдийн
шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэж Аймгийн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.