Индонезид 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-04-11 15:13:18

ЖАКАРТА. /Xinhua/. Индонезийн баруун нутгийн Зүүн Ява мужид бямба гарагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас зургаан хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтэж, олон зуун байшин барилга сүйджээ.


“Жакартагийн цагаар өдрийн 14 цагийн орчимд болсон газар хөдлөлтийн голомт Маланг дүүргийн Капанжен суурингаас зүүн зүгт 96 километр зайд, 80 километрийн гүнд байсан” гэж Цаг уур, уур амьсгал, геофизик судлалын газраас мэдээлсэн байна.


Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооны хэвлэлийн төлөөлөгч Радитья Жатигийн мэдээлснээр, Лумажанг, Маланг, Блитар, Тулунгагунг дүүрэгт газар хөдлөлтийн эрсдэлийг үнэлгээг хийж байгаа ажээ.


“Газар хөдлөлтийн улмаас оршин суугчид орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн тоо хараахан гараагүй байна” гэж Р.Жати мэдээлжээ. 

Холбоотой мэдээ