ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-04-09 15:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгалаа.


Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ны өдөр хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан ийнхүү сунгаж буй юм.


Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.


Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ. 


Холбоотой мэдээ