Завханд коронавирусний батлагдсан тохиолдол 14 болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тусгаарлан ажиглах байрнаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт шилжүүлсэн
иргэний PCR шинжилгээний хариу эeрэг гарч коронавирусний халдвар авсан нь батлагджээ.
-“Өнөөдөр Завхан аймгийн 118 иргэний PCR шинжилгээний хариу ХӨСҮТ-өөс ирсэн. Харин шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан нэгдүгээр хавьтлын нэг иргэний шинжилгээг дахин уншуулснаар хариу эерэг гарсан байна. Ингэснээр Завхан аймагт коронавирусний батлагдсан тохиолдол 14 болж байна.
Тодруулбал, Шилүүстэй суманд зургаа, Тосонцэнгэл суманд нэг иргэн эдгэрч, Улиастай суманд зургаа, Тосонцэнгэл суманд нэг иргэн тус тус эмчлүүлж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Ташрамд тус аймагт
Улаанбаатар хот болон бусад голомт бүхий аймгуудаас зайлшгүй шаардлагатай тохиолдлоор
ирж буй иргэдийн гэрийн тусгаарлалтын хугацаа 14 хоног байна гэж шийдвэрлэжээ.