Архангайд эхний ээлжийн 4000 тун вакцин ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-04 16:36:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга УОК-т вакцин шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

Аймгийн Онцгой комиссоос эхний ээлжинд нэн шаардлагатай 20000 тун вакцин захиалснаас өнөөдөр 4000 тун вакциныг Улаанбаатар хотоос зөөвөрлөн авчрахаар бэлтгэл ажлыг хангажээ. Маргаашаас эхлэн голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулах аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ