Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-03 21:25:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 4-р сарын 3-ны өдөр ойрын болон дам хавьтлын 425 иргэн, Завхан аймгийн 8 нийт 433 иргэнд PCR шинжилгээ хийснээс 7 тохиолдол эерэг гарч, нийт 68 хүнд "Ковид-19" халдвар батлагдлаа. Үүнээс 

-Эрдэнэбулган суманд 59, 

-Хайрхан суманд 6, 

-Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн 1, 

-Батцэнгэл сумын 3 байна. 

Эдгээрээс Хайрхан сумын 1, Батцэнгэл сумын 3, Эрдэнэбулган сумын 5, нийт 9 иргэн бүрэн эдгэрчээ. 


Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлын судалгаа үргэлжилж байна. 4-р сарын 2-ны байдлаар сумдад нийт 77 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан бөгөөд нийт өссөн дүнгээр 16040 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан байна. Одоогийн байдлаар гэрийн ажиглалтад 1784 иргэн байна.

Иймд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ