Халдвар тархаад буй эрсдэлтэй хороодыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-03 15:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын Шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлгээс гуравдугаар сарын 15-30-нд батлагдсан коронавируст халдварын 2552 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, халдварын эрсдэлийн тархалт, нягтралыг тооцоолжээ.


Энэ тооцооллоор улаан өнгөөр үзүүлсэн хороодын нутаг дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах эрсдэл их  байгаа юм. Үүнд:


Чингэлтэй дүүргийн 6, 14,

Сүхбаатар дүүргийн 1, 2, 10, 15, 18

Баянзүрх дүүргийн  4, 5, 6, 7, 8, 14, 15, 16, 18, 21, 25, 26,

Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 8, 15, 16, 18,19, 21,

Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 6, 24,

Сонгинохайрхан дүүргийн 3, 6, 12, 14, 15, 17, 18, 27, 29, 37, 41 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

Холбоотой мэдээ