БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-02 10:37:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор өчигдөр 156 иргэн 19.30 цагт эх орондоо ирлээ.


Иргэдийг “Кемпински”,  “Туушин”,  “Зүчи”,  “Кентавр”,  “Мөнххустай” зочид буудалд тусгаарласныг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.


УОК-ын шийдвэрээр энэ сард нийт 12 удаагийн тусгай нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй 2100 орчим иргэнээ татан авах юм. Тухайлбал, БНСУ-ын нийслэл Сөүл хот руу нэг транзит нислэгийг хамруулаад 7 удаагийн нислэг хийхээр төлөвлөжээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс одоогоор 140 удаагийн тусгай нислэгээр 24 448, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31 168 иргэнээ татан аваад байна.

Холбоотой мэдээ