Архивын улсын үзлэг аймгийн ЗДТГ-аас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:10:42

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэг Ховд  аймагт энэ сарын 25-ны өдрөөс эхэллээ. 

Үзлэгийг байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн  чиглэлээр явуулж байна.

Ховд аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 17 сумын 103 байгууллага, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 35 байгууллага нийт 138 байгууллагаас ажлын хэсэг сонгож үзлэгийг зохион байгуулах юм.Эхний ээлжинд  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үзлэгт хамрагдаж байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд