Д.Трамп цахим хуудас нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-30 14:09:38

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор цахим хуудас нээлээ гэж “Fox News” телевиз мэдээлжээ.


Цахим хуудсан дахь мэдээллээс үзвэл, энэхүү цахим хуудас нь "Трампын засаг захиргааны агуу өвийг хадгалж үлдэх, “Америк нэн тэргүүнд” (America first) бодлогыг сурталчлах" зорилготой аж.


Түүнчлэн хэрэглэгчдэд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болон түүний гэргий Меланиятай "санал бодлоо хуваалцах" боломжийг олгох гэнэ. 


Ерөнхийлөгч асан өөрийн гэсэн цахим платформтой болж, хоёр эсвэл гурван сарын дараа олон нийтийн сүлжээнд эргэн ирнэ гэж Д.Трампын төлөөлөгч Жейсон Миллер гуравдугаар сарын 21-нд “Fox News” телевизээр мэдэгджээ. Д.Трамп энэ мэдээллийг гуравдугаар сарын 22-нд баталсан юм.


Нэгдүгээр сарын 6-нд Д.Трампыг дэмжигчид АНУ-ын Конгрессын ордон руу халдсаны дараа “Twitter”, “Facebook”, “Instagram” сүлжээнүүд түүнийг хаягийг хаасан билээ.


 


Холбоотой мэдээ