Халдварын эрсдэлтэй газруудад ариутгал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-29 19:48:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрс ихсэж байгаатай холбоотой Захирагчийн ажлын албанаас тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт бүхий байршлууд, мөн хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйтгэх ажлыг тогтмол хийж байна.

 

Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, 1 дүгээр төрөх эмнэлэг, Сонгдо эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны голомт хамгаалалт гарсан 23 39А. 44. 50. 51. 52. 61. 62-р байр 6-р хороо Өрхийн эмнэлэг, Баянгол дүүрэг 25-р хороо, Голден парк хотхон зэрэг байршилд өнөөдөр таван автомашинаар халдваргүйтгэл хийжээ.

 

Харин маргааш халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх юм.


Холбоотой мэдээ