Токиод халдварын 420 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-24 16:01:42

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 420 тохиолдол шинээр илэрсэн нь гуравдугаар сар гарсаар бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо энэ сард хоёр дахь удаагаа 400 давж буй нь энэ бөгөөд долоон хоногийн өмнө 409 тохиолдол илэрчээ. Мөн халдварын тохиолдлын тоо сүүлийн таван өдөр дараалан өмнөх долоо хоногийнхоосоо өссөн дүн үзүүлсэн байна.


Ингэснээр Японы нийслэлд коронавирусээр халдварласан хүний нийт тоо 118 461-д хүрчээ. Токиогийн эрх баригчдын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар халдвар авсан 42 хүний биеийн байдал хүнд байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс нэмэгдээгүй үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ