Венесуэл Кубаас вакцин хүлээн авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДКАРАКАС. /CNN/. Кубад гарган авсан хоёр вакцинаас ирэх дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хүлээн авна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.
“Бид коронавирусний вакциныг
олноор үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе
шатанд оролцоно” гэж Н.Мадуро хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр,
Венесуэл “Soberana 02”, “Abdala” вакцинаас тус тус 30 мянган тунг хүлээн
авах ажээ. Эдгээр вакцины аль аль нь эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтад
шилжээд байгаа юм.
“Миний бие
Ерөнхийлөгч Диас Канель, Кубын Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, Армийн генерал
Рауль Кастрод талархал илэрхийлж байна. Эдгээр туршилтдаа Венесуэлийг оролцуулж
байгаад талархал илэрхийлье. Бид хамтдаа Латин Америкт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэж
чадна” гэж Н.Мадуро мэдэгджээ.