Худалдааны "Дүнжингарав" төвийг 5 хоног хааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд "COVID-19"-ийн халдварын тохиолдол батлагдаж хөл хорио тогтоогоод байгаа учир "Дүнжингарав" худалдааны төвийн үйл ажиллагааг 5 хоног хааж байна.
Тодруулбал, дээрх хорооны нутаг дэвсгэрт коронавирусний халдвар голомтлон гарах эрсдэл үүссэн тул дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 3 дугаар сарын 17-ны 6.00 цагаас энэ сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоох захирамж гарснаар "Дүнжингарав" худалдааны төв 5 хоног ажиллахгүй.