Нийслэлд 7 268 хүн “COVID-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 16-ны өдрийн 8.00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7 268 хүн хамрагдлаа.
НЭМГ-ын мэдээлснээр, байнгын үйл ажиллагаатай
шинжилгээний 10 төв, халдварын илрүүлэг,
тандалт хийх явуулын 12 багт нийт 158 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.
Өнөөдрийн
байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 1.584.611 хүнийг шинжилгээнд хамруулснаас
1.506.902 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 94.014 хүнд түргэвчилсэн оношлуураар
шинжилгээ хийсэн байна.
Үүнээс
коронавируст халдварын батлагдсан тохиолдол 3 326,
ойрын хавьтал 13.341 дам хавьтал 32.872 хүн байна.