Пауэрлифтингийнхэн тивийн АШТ-ээс 5 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 13:27:22

Пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн /АТАШТ/ энэ сарын 7-12-нд Энэтхэгийн Уйдапур хотноо болж манай тамирчид таван медальтай эх орондоо ирлээ.

Тус тэмцээнд Монголын шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, М-1 ангиллын +120 кг-д Д.Отгонбаатар алтан медаль хүртсэн бол М-1 ангиллын -120 кг-д  Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медалийн эзэд болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ