“Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-13 11:32:28

Архангай /МОНЦАМЭ/. “Архангайн толь” сонин, аймгийн Нийтийн номын сан хамтран жил бүр зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” аймгийн уралдааны дүн гарч, шагналыг гардууллаа.

15 дахь жилдээ зохион байгуулсан энэхүү уралдаан хоёр насны ангилалд болсон ба насанд хүрэгчдийн 1 дүгээр байрт Х.Насантогтох, 2-р байрт Эрдэнэмандал сумын оролцогч Ц.Батцэцэг, 3-р байрт Эрдэнэбулган сумын оролцогч Б.Аравзэд-Индра нар шалгарсан бол хүүхдийн ангилалд 2-р сургуулийн сурагч Г.Орхонтамир 1 байрт, 2 дугаар байрт Б.Одмаа, 3-р байрт 1 сургуулийн сурагч н.Нинжин нар шалгарчээ.

Харин энэ жилийн онцлох захидлаар Монгол Улсын гавъяат багш М.Нацаг-Юм болон оролцогч Ардын болосролын тэргүүний ажилтан Б.Туул нарын захидлыг шалгаруулсан байна.

Сэтгэлийн нандин үгс, халамж хайрын илэрхийлэл, басхүү өршөөл эрсэн, харамсал тээсэн гээд сэтгэлийн хөг айзам, уярал, ухаарлын төгс илэрхийлэл болсон захидал хэмээх нандин зүйлээр дамжуулж ээждээ хэлж амжаагүй үгээ илгээсэн наймаас наян настай хүмүүсээс 300 орчим захидал илгээжээ. 

Холбоотой мэдээ