Үйлчилгээний салбарт илэрсэн зөрчлийн 50 гаруй хувийг арилгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 15:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас хоёрдугаар сарын 23-наас энэ сарын 10-нд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын нийтийн үйлчилгээтэй 2300 орчим аж ахуйн нэгж, иргэнд давхардсан тоогоор 8262 удаа хяналт хийж, зөвлөн тусалжээ.


Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагын 401 улсын байцаагч 366 ресторан, 69 кафе, 143 баар, 446 караоке баар, 112 цайны газар, 16 түргэн хоол, 20 кофе шоп, 2 буфет, нэг хүргэлтийн хоол зэрэг 1175 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг хянав. Ингэхдээ 668 зөрчил илрүүлэн 51,3 хувийг газар дээр нь арилгуулсныг НМХГ-аас мэдээллээ.


Тухайлбал, шалгалтаар QR код байршуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халуун хэмждэггүй, тусгай өрөө, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлээгүй, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч бүрт сольж, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэн халдваргүйжүүлээгүй зөрчил илэрчээ.

       

 

Холбоотой мэдээ