Боловсролын байгууллагын багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-11 13:11:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.

 

Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн.

 

Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34 615 багш, ажилтан вакцинжуулалтад хамрагдах юм. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүрэгт 5 405, Баянзүрх дүүрэгт 8 189, Багануур дүүрэгт 823, Багахангай дүүрэгт 102, Налайх дүүрэгт 995, Сонгинохайрханд 6 128, Сүхбаатар дүүрэгт 4 674, Хан-Уул дүүрэгт 5 080, Чингэлтэй дүүрэгт 3 219 багш, ажилтан хамрагдана.

 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.

 

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Холбоотой мэдээ