“Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборыг дахин засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-13 00:43:03
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт баригдаж дуусдаггүй нэгэн барилга бий. Тодруулбал, “Бурхан багшийн сэрэг дүр” цогцолборыг 2010 онд иргэдийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлээр анх эхлүүлсэн ч харамсалтай нь барилгын гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй үйлдлээс болж дуусдаггүйн зэрэгцээ дутуу барилгаа жил бүр засварлаж байна.

Өнгөрсөн онд гэхэд Улаанбаатар хотын “Мэдрэхүйн мэлмий” ХХК сэрэг дүрийн их биеийн хэсгийг гагнах, суурийн засвар хийхээс гадна алтдах ажлыг гүйцэтгэхээр болсон. Үүнд орон нутгаас 80 сая төгрөг баталсан юм. Гүйцэтгэгч компани энэ сард ажлаа хүлээлгэж өгөхөөр шаргуу ажиллаж байгаа гэнэ. Уг нь өнгөрсөн ондоо ажлаа дуусгах ёстой байсан ч Монголд бурхан урлалын чиглэлээр ажилладаг уран бүтээлч ховор байдаг тул ийнхүү хугацаа алдсан байна.  

Уг сэрэг дүрд 2010 оноос хойш 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн засвар үйлчилгээнд нь орон нутгаас 400 сая төгрөг зарцуулжээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ