“Нэг өрх- Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-03-09 13:58:20

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд “Нэг өрх- Нэг шинжилгээ”-ний явц 12.00 цагийн байдлаар 78,8 хувьтай явж байна.

Өнөөдрийн байдлаар тус сумын 1690 өрхийг “Нэг өрх-нэг шинжилгээ"-нд хамруулах төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1160 иргэн шинжилгээ өгчээ. 

Харин 3 дугаар сарын 8-ны өдөр 3 багаас үлдсэн 620 өрх шинжилгээнд хамрагдахаас 72 иргэн хамрагдсан байна.

Иймээс иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Холбоотой мэдээ