Малын сэг зэм устгах ажлыг 5 дугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-09 12:29:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 126 дугаар захирамжаар тус аймгийн хэмжээнд хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх, отор, нүүдлийн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ажлыг энэ сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулахаар боллоо.

Үүнтэй холбогдуулан хүн хүч, тээврийн хэрэгсэл, зардлын асуудлыг шийдвэрлэх, уг ажилд орон нутгийн хувийн хэвшлийн байгууллага, малчдыг өргөнөөр оролцуулахыг сумдын Засаг дарга нарт даалгав.

Мөн мал эмнэлгийн ариун цэвэр, ариутгал халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэр үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газарт үүрэг болголоо.  

Холбоотой мэдээ