Хөл бөмбөгийн анхан шатны эмэгтэй шүүгчийн сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-04 11:35:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс 2021 оны эхний анхан шатны эмэгтэй шүүгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулахад бэлэн болжээ.


Хөл бөмбөгийн спортод хайртай, энэ спорттой илүү ойр байж, нэг хэсэг нь болж өөрийгөө нээн харуулах, шинэ баг хамт олонтой болохын зэрэгцээ нэмэлт орлоготой болох боломжийг МХБХ-ноос залуу охид, бүсгүйчүүдэд олгож байна.


Суралцагч нь бие бялдрын зөв хөгжилтэй байхад хангалттай бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийн дагуу явагдах юм байна. Тус сургалт: 2021 оны 3 дугаар сарын13-19-нд 18 - 21 цагийн хооронд онлайнаар зохион байгуулах юм.


Ташрамд дуулгахад, анхан шатны эмэгтэй шүүгчийн сургалтын төлбөр ердөө 20 мянган төгрөг аж.



Холбоотой мэдээ