Улаанбаатарт нойтон цас орж, 0-2 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-03 08:00:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  хүйтний эрч суларч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

 

2021 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

 

Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Завхан голын эхээр 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

 

2021 оны 03 дугаар сарын 04- 08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 4-нд нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4, 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 4, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 7-нд баруун аймгуудын нутгаар хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ