Хишиг даллага дуудуулахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-03-03 07:54:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 19. Буд гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр.

 

Барилдлага: Үл зохилдох


Шүтэн барилдлага: Төрөхүй


Суудал: Мод

 

Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал сайн бөгөөд сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.

Холбоотой мэдээ