Берлускони зүрхний хагалгаанд орно

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-06-10 16:13:05

РОМ./ВВС/. Амь насанд нь аюул учирч болзошгүй байгаа учир Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони зүрхний хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай болсон гэж түүний эмч мэдэгдлээ.

Өдгөө 79 настай Ерөнхий сайд асан ирэх долоо хоногийн дундуур гэхэд зүрхний гол судасны хавхлага солих хагалгаанд орно гэж түүний эмч Альберто Зангрилло Ром хотод сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийхдээ хэлэв.

Берлускони Италийн ерөнхий сайдаар дөрвөн ч удаа томилогдон ажиллаж байсан юм. Хожим нь тэрбээр татвараас зайлсхийсэн болон авлигын хэргээр ял шийтгүүлсэн билээ.

2001 онд албан тушаалаа өгснөөс хойш түүний улс төрийн нөлөө багассаар байна.

Эмч хэлэхдээ “Берлускони маш хүнд байдалтай эмнэлэгт ирсэн” гэжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ