Нягтлан бодогч нарт сургалт явуулж, ажлыг нь дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-10 10:37:25

Ховд аймаг, сумдын ИТХ-аар баталсан 2016 оны тодотголын төлөвлөгөө, сарын хуваарийг /төсвийн нэгтгэлийн/ пискал программаар нэгтгэн баазыг Сангийн яаманд хүргүүлэн 5 дугаар сарын төсөв зарцуулах эрхийг дахин татуулав.

Сангийн яамнаас “Төсвийн төлөвлөлтийн мэдээллийн систем”-ийн нэгтгэлийн програмын сургалтыг  аймаг, сумдын орон нутгийн байгууллагуудын санхүүч, нягтлан бодогч 82 хүнд зохион байгуулж, шинэ программыг эзэмшиж,  шуурхай ажиллах  үүрэг чиглэл өгөв.

Аймгийн Засаг даргын 2015 оны А/236 дугаар захирамжийн дагуу Сумдын санхүүгийн алба, аймгийн төвийн нягтлан бодогч нарын  оны ажлыг дүгнэж, эхний 3 байр эзэлсэн санхүүгийн албаны дарга, төсөвт 3 байгууллагын нягтлан бодогч нарт 1 сарын үндсэн цалинг 20-50 хувиар шагнав.

Харин сүүлийн байр эзэлсэн санхүүгийн албанд хариуцлага тооцохыг холбогдох төсөвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нарт аймгийн Засаг даргын захирамж гарган хүргүүлсэн байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ