Хятадад газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-02-24 10:05:53

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпорац (China National Offshore Oil Corporation, CNOOC) Бөхайн буланд 100 сая тоннын нөөц бүхий газрын тосны шинэ орд илрүүлснээ зарлав.


Шинэ орд газрыг Бөхайн булангийн төв хэсэгт, Хойд Хятадын Тяньжинь хотоос 140 км зайтай газраас илрүүлжээ.


CNOOC-ийн тооцоолсноор, 5223 орчим метрийн гүнд өрөмдсөн хайгуулын цооногоос өдөрт дунджаар 300 тонн газрын тос, 150 мянган шоо метр хий олборлож байна.


«Божун 13-2» шинэ орд газрыг илрүүлсэн нь Бөхайн булан дахь хайгуулын ажилд томоохон эргэлт боллоо гэж CNOOC мэдэгджээ.


Холбоотой мэдээ