Энэ сарын 26-наас бүх үйлчилгээ хэвийн горимд шилжинэ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-02-23 19:52:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 7-р хуралдаанаар энэ сарын 26-ны өдрөөс эхлэн бүх үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэхээр болов. Үүнд төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн ажиллах цагийн хуваарь болон бүх төрлийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн горимд шилжүүлнэ. Тус шийдвэрийн хүрээнд 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийж, цаашид мөрдөх журмыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгч ажиллах бөгөөд бүх байгууллагыг стандартын дагуу ариутгалыг хийлгэх ажээ. 

 

Холбоотой мэдээ