Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцины анхны тунг хийлгэлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-02-23 11:38:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, өнөөдөр анхны тунг хийлгэлээ. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэсэн юм.


Монгол Улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Их Британийн "Асртазенека", АНУ-ын "Файзер" вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "Астразенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн аваад байгаа бөгөөд өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлж байна.


Коронавирусний вакциныг 16, 18-аас дээш насны хүнд тарих ёстой бөгөөд хүүхдэд хийх вакцин судалгааны шатанд яваа юм. Монгол Улс насанд хүрсэн, 2 сая орчим иргэнээ энэ оны долоодугаар сард багтаан дархлаажуулахаар төлөвлөж байна. Үүнээс эхний ээлжинд цар тахлын эсрэг эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдыг вакцинд хамруулах юм.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ