Толбо нуур ихэд бохирдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Толбо сумын малчин К.Нухтар байгаль орчин, аялал жуулчлал болон хууль хяналтын байгууллагуудад хандан гомдол мэдүүлсэн байна.
Тэрбээр гомдолдоо: «Аялал жуулчлалын салбар хөгжөөд эхэлсэн нь ард иргэдийн амьдрал ахуйд ашиг тустай. Гэхдээ аяллыг ухамсартайхан зохион байгуулмаар байна. Толбо нуурын хөвөөнд жуулчлалын бааз үүсч эхлээд удаагүй. Гэлээ гэхдээ энэ ажил эмх замбраагүй байна. Олон төрлийн унаа хөсгүүд ирж, нуурын эргийг талхлаад, хог хаягдал их хэмжээгээр тарьдаг болсон. Тэр байтугай нуурын ойр орчим байдаг малчдын өвөлжөөнөөс хашаа байшингийн мод, бусад зүйлийг авч ашиглан малчид биднийг хохироодог боллоо. Иймд энэ ажлыг эмх журамтай болгомоор байна» гэснийг нь холбогдох байгууллагууд анхааралдаа авч зохих арга хэмжээ авах нь зүй ёсны асуудал юм.
Ш.Айзаря