Дэд станцын чадал сайжирч 10000 квт-ын хоёр станц ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-09 21:52:14

Ховд аймаг өмнө нь 1960-аад оны үед ашиглалтанд орсон 12 квт хүчин чадалтай цахилгааны дэд станцтай байсан бол өнөөдөр аймаг, орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын үр дүнд тус бүр нь 10000 квт-ын  хүчин чадалтай хоёр дэд  станц байгуулсан байна.

Энэхүү 10000 квт хүчин чадалтай станц 6000-ын 15 км шугам сүлжээний хамт баригдсанаар шинэ дэд станц нь Ховд хотын нийт ачааллын 30 хувийг цахилгаанаар хангаж,өсөн нэмэгдэх хэрэгцээ, шинээр төлөвлөгдөж буй орон сууцны хороолол,нийгмийн үйлчилгээ, үйлдвэр худалдаа, үйлчилгээний барилга, байгууламжуудыг цахилгаанаар ханган ажиллах юм.

Жаргалант суманд байгуулагдсан  дэд өртөө өнөөдрийн байдлаар 2000 квт-г түгээж байгаа ба нөөцөнд 18000 квт байгаа гэж  мэргэжилтнүүд нь ярьж байна

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ