Биткойны ханш 57 мянган ам.долларыг давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-20 21:53:55

ЛОНДОН. /Coindesk/. Биткойны ханш арилжааны явцад 2.02 хувиар өсөж, 57.11 мянган ам.долларт хүрчээ.


Тийнхүү тус криптовалютын ханш түүхэн үзүүлэлтээ шинэчилсэн байна.


Тус криптовалют нэг жил зургаан сарын өмнө 11 мянга орчим ам.доллар байсан бол түүнээс хойш ханш нь 350 хувиар нэмэгджээ.  


Биткойн 2020 оны намраас огцом өсөж эхэлсэн юм. Аравдугаар сард ширхэг нь 11 мянган ам.долларын үнэд хүрч байсан биткоин 12 дугаар сар гэхэд 20 мянган ам.долларын босгыг давжээ. Харин нэгдүгээр сард 40 мянган ам.долларыг давсан байна.


Үүний дараа биткойн 33 мянган ам.долларын үзүүлэлтэд эргэн ирсэн ч хоёрдугаар сараас дахин өсөлтийн давлагаа эхэлжээ. Тийнхүү өсөх болсон нь “Tesla”-гийн машин үйлдвэрлэгч биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, криптовалютаар төлбөр тооцоо хийх гэж буйгаа мэдэгдсэнтэй холбоотой аж. Үүнээс гадна өөр хэд хэдэн мэдээлэл биткойны өсөлтөд нөлөөлсөн юм.

Холбоотой мэдээ