Сүмт толгойн туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-21 16:10:40

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт XIV-XVII зууны барилга, архитектурын ховор дурсгал, цэрэг, шашны зориулалттай ашиглаж байсан ул мөртэй туурь бий.

Тус туурь сумаас баруун хойш таван километр зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар юм. Тус цайз харуулын цамхаг ч болж байсан бөгөөд уулын доод бэлд нь хийдийн туурь, гэрийн буурь байдаг аж.

Хийдээр ашиглахдаа сүмийн оройд нь хоёр дуган байсан. Урд үзүүрт нь нэг жижиг суваргатай. Хойд талд нь арай том суваргатай дуган байсан байна.

Нутгийн ард Сүмт толгой гэж нэрлэдэг ажээ. Сүмт толгойн доод бэлд мөн хоёр гэрийн буурь байдаг байна. Нутгийнхны Сүмт толгой гэж нэрийдсэн тус туурь, цайз хэрмийг яг ямар зориулалттай хэдий үед хэрэглэж байсан нь өнөө хир нэг мөр болоогүй. Шинжлэх ухаан, түүх угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэд малтлага судалгаа хийж байгаа гэж судлаачид ярьж байна. Мөн профессор А.Очир энэ бол Хотгойдуудын өвөг дээдсийн суурин XVII зуунд харьяалагдана гэх. Харин академич С.Чулуун XV-XIX зуунд харьяалагдах ховор дурсгал, шашны зориулалт бүхий суурин гэсэн бол Түүхийн ухааны доктор Д.Баярсайхан Улиастай дахь Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн жанжны газраас Тэс голд суулгасан цэргийн бэхлэлт XVIII зуунд харьяалагдана хэмээн үзсэн байна.










 

Холбоотой мэдээ