Аун Сан Су Чиг баривчлах хугацааг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-17 12:39:08

НЕЙПИДО. /NHK/. Мьянмарын эрх мэдлээ алдсан удирдагч Аун Сан Су Чиг баривчлах хугацааг сунгахаар болжээ.


Мьянмарт энэ сарын 1-нд цэргийн эргэлт гарснаас хойш Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч Вин Мьин тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг баривчлаад байгаа бөгөөд Аун Сан Су Чиг лхагва гарагт суллах төлөвтэй байсан юм.


“Аун Сан Су Чиг гар станцууд хууль бусаар импортолж, зөвшөөрөлгүйгээр ашигласан хэмээн буруутгаж байсан бол өнгөрсөн жил болсон сонгуулийн кампанит ажлын үеэр коронавирусний халдвараас сэргийлэх дүрэм журмыг зөрчсөн гэж мягмар гарагт буруутгасан” гэж түүний өмгөөлөгч, шүүхийн ажилтнууд мэдээлжээ. Ерөнхийлөгч Вин Мьинийг мөн адил буруутгасан байна.


Хоёр удирдагч мягмар гарагт болсон шүүх ажиллагаанд цахимаар оролцсон бөгөөд дараагийн шүүх хурал ирэх гуравдугаар сарын 1-нд болно. Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Аун Сан Су Чи, Вин Мьин нарын биеийн байдал сайн байгаа ажээ. Аун Сан Су Чиг баривчлах хугацааг ийнхүү сунгасантай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаал улам эрчимжиж магадгүй байна. 

Холбоотой мэдээ