СХД-ийн 24 мянга гаруй өрхөөс өнөөдөр PCR шинжилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-16 12:15:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд өнөөдөр СХД-ийн 24 261 өрхөөс шинжилгээ авахаар төлөвлөжээ.


Энэхүү шинжилгээг хийхээр суурин 18 цэг, явуулын 50 баг ажиллаж байгаа аж. ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тус дүүргийн иргэд аль цэгт очиж шинжилгээ өгөх ёстой талаарх хуваарийг танилцуулав.


Тэрбээр, “Хөл хорио тогтоосноос хойших өнгөрсөн тав хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг зохион байгуулахад иргэдийн дундаас 26 тохиолдол илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд өрхүүдээс авсан шинжилгээнээс есөн тохиолдол шинээр илрээд байна” гэв. 


Холбоотой мэдээ