АНУ, Мексикийн хилийн дагуу хана босгох ажлыг зогсоожээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-12 11:32:35

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мексиктэй залгаа тус улсын хилийн дагуу хана барих төслийг албан ёсоор зогсоосныг Цагаан ордны цахим хуудаст мэдээлжээ.


АНУ-ын шинэ Ерөнхийлөгч мөн хил орчмын бүсэд 2019 оноос хойш хэрэгжиж байгаа онцгой байдлын дэглэмийг цуцалсан байна.


“Өмнөд хил дээр тогтоосон онцгой байдлыг би үндэслэлгүй тогтоосон гэдэг дүгнэлтэд хүрлээ” гэж Байден онцлон тэмдэглэжээ. Тэрбээр мөн засаг захиргаа нь "АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг хилийн дагуу хана босгоход зарцуулахыг" зөвшөөрөхгүй гэж цохон тэмдэглэв. Үүнээс гадна, хана барихад хуваарилсан бүх хөрөнгийг эргэн харахыг хүсжээ.


Мексиктэй залгаа хилийн дагуу хана босгох төсөл нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын 2016 оны сонгуулийн сурталчилгааны амлалт байсан юм.


Холбоотой мэдээ