ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2021-02-11 13:31:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Цагаан сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. 


Эрхэм найзууд аа!

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Ямар ч вирусээс үл хамааран энэхүү баяр нь бидний хүсэн хүлээж буй урин хавар ирснийг, шинэчлэл эхэлж буйг бэлгэдэж, бидний зүрх сэтгэлийг итгэл найдвараар дүүргэж байна. Монголчууд энэхүү сайхан баяраа тэмдэглэх уламжлалыг үеэс үедээ өвлүүлэн дамжуулж, өвөг дээдэс хойч үеийнхэн хоорондоо бүх ард түмнийг холбосон нандин холбоог үүсгэдэг билээ.

Ирж буй Цагаагчин үхэр жил нь айл өрх бүрт итгэл найдвар, амар амгалан, эв энх, саруул ухаан, халуун дулаан амьсгал, баяр баясгаланг авчирч, бид бүхний хамгийн нандин хүлээлт, найдварыг биелүүлж, эрүүл энх, урт удаан нас, энх тайван, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг авчрах болтугай!


Холбоотой мэдээ