Хөрөнгийн биржид өнөөдөр 1.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-08 19:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 8-нд энгийн арилжаагаар 57 ХК-ийн 433,361,958.73 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 35 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв. 


Энэ өдөр "Гонир" (GNR+15.00%) болон "Улаансан" ХК (UNS+14.94%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-5.00%) болон "Махимпекс" ХК (MMX-4.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 28,465 нэгж эрхийг нийт 3 сая төгрөгөөр арилжсан байна.  


ТOP-20 индекс 1.66 хувиар өсөж, 22566.53 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,089,208,052,513.02 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ