“Monbiz” онлайн каталоги систем нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-04 11:19:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Зүүн бүсийн хүртээмжтэй үйлчилгээг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд “Monbiz” онлайн катологи системийг нээлээ.


Цахим каталог нь Монгол Улсын хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоод, гадаадын худалдан авагч, хөрөнгө оруулагчдад сурталчлах, бизнес эрхлэгчдийг холбох, тэдний хамтын ажиллагааг сайжруулж, борлуулалтыг нэмэх зорилготой.


Энэ цахим каталогийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хөгжүүлж байгаа юм.

Цахим хуудас хүлээлцэх үйл ажиллагаанд “Monbiz” онлайн катологи системийн цахим хуудсыг хүлээлцэх ажлын хэсгийн дарга, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, референт Ц.Пүрэвхүү, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, уг системийг гүйцэтгэгч “Оюуны цоморлог импекс” ХХК-ийн ахлах зөвлөх Д.Амарсайхан, “Хан хөлгөн” ХХК-ийн захирал Ч.Мөнх-Алтай оролцов.

 

Холбоотой мэдээ